Entry-г өөрийн процесст тааруулж өргөтгө.

Танд тусдаа сервер, мэдээллийн сан, GitHub repo бэлдэнэ. Өөрийн хөгжүүлэгч эсвэл Claude Code-оор шинэ модуль, холболт нэмнэ — core шинэчлэлт таны өргөтгөлийг хадгалж ирнэ.

14 хоног туршина · Ихэнх байгууллагад SaaS хангалттай →

SaaS уу, өөрийн хувилбар уу.

Нягтлан бодох логик, хамгаалалт хоёуланд ижил. Ялгаа нь сервер, өөрчлөх эрхэд.

SaaSӨөрийн хувилбар
ХэндИхэнх байгууллага, нягтланӨөрийн процесс, IT-тэй эсвэл AI-аар код бичдэг баг
ЭхлэхШууд бүртгүүлнэХүсэлт → Entry баг батална (ажлын 1 өдөр)
Сервер, өгөгдөлНийтийн сервис, байгууллага бүр тусгаарлагдсанТанд тусдаа сервер, тусдаа мэдээллийн сан
ӨөрчлөлтТохиргоогоорЭх кодыг өргөтгөнө — custom/ хавтас, Claude Code
ШинэчлэлтАвтоматШинэ хувилбар бүр PR-аар, шалгалт давсан бол автоматаар
Туршилт14 хоног14 хоног, баталсан өдрөөс
1.0

Хүсэлт илгээх

Доорх маягтыг бөглөнө. Юуг өөрчлөх, хэн хөгжүүлэх гэж буйгаа бичвэл бид зөв шийдлийг санал болгоно — заримдаа SaaS хангалттай байдаг.

2.0

Entry баг батална

Бид хүсэлтийг шалгаж, ажлын нэг өдрийн дотор холбогдоно. Батлагдмагц таны GitHub repo, сервер, мэдээллийн сан автоматаар бэлэн болж, хаяг тань и-мэйлээр ирнэ.

3.0

14 хоног турших

Өгөгдлөө оруулж, өөрийн хөгжүүлэгч эсвэл Claude Code-оор custom/ хавтсанд өргөтгөнө. Core код шинэчлэгдэх бүрд PR-аар ирнэ — таны өргөтгөл хадгалагдана.

4.0

Гэрээ эсвэл зогсоох

Туршилтын дараа гэрээ байгуулбал үргэлжилнэ. Үгүй бол сервер түр зогсож, өгөгдөл тань хадгалагдсаар байна; хүсвэл экспортолж өгөөд бүрэн устгана.

Хариуцлагын хил.

  • Core кодын алдаа, шинэчлэлтийг Entry хариуцна; custom/ доторх өргөтгөлийг та хариуцна
  • Core шинэчлэлт таны өргөтгөлтэй зөрвөл core-ийн дүрэм давна — өргөтгөлөө custom/-д бичнэ
  • Нягтлан бодох хамгаалалт (журналын баланс, хаалттай үе, ноорог-first AI) өргөтгөлөөр сулрахгүй
  • Туршилтын хугацаанд сервер Entry-ийн дансанд ажиллана — хууль бус, бусдад хортой ачаалал хориотой
  • Гэрээ дуусахад repo-г танд шилжүүлж, өгөгдлийг экспортолж өгнө