Дэлхийн тэргүүлэх AI-уудаар нягтлан бодох бүртгэлээ хөтөл.

Ажиллах AI:

Entry Accounting — Монголын бүхий л байгууллагад зориулсан нягтлан бодох бүртгэлийн систем. Өөрийн ChatGPT эсвэл Claude-д журналын бичилт, цалингийн тооцоо, НӨАТ болон тайлангийн ажлаа даалгаж, бэлтгэсэн үр дүнг Entry дээр шалган баталгаажуулна.

Төлбөрийн хэрэгсэл шаардахгүй · Туршилтын дараа 79,000₮ / хэрэглэгч / сар

Entry Accounting-ийн хяналтын самбар: касс, банкны үлдэгдэл, авлага, өглөг, тайлангийн товчлолEntry Accounting-ийн хяналтын самбар: касс, банкны үлдэгдэл, авлага, өглөг, тайлангийн товчлол
Entry Accounting — хяналтын самбар (демо компани).

Хүсэлтээ AI-даа өгнө. Үр дүнг Entry дээр хянана.

Та ChatGPT эсвэл Claude-д ажлаа монголоор хэлнэ. Таны сонгосон AI Entry-ийн нягтлан бодох бүртгэл, Монголын татварын мэдлэгийг ашиглан бичилт, тооцоог бэлтгэнэ. Бэлтгэсэн ажил эхлээд ноорог хэлбэрээр орж, эцсийн шийдвэрийг та гаргана.

Холболт хэрхэн ажиллах вэ →

  1. Та · ChatGPT доторЭнэ баримтыг Entry дээр зардалд бүртгээд өг.
    Entry дээрЗардлын журнал — ноорогБаталгаажуулахад бэлэн
  2. Та · Claude доторЭнэ сарын цалингийн тооцоог бэлтгэ.
    Entry дээрЦалингийн тооцоо — ажилтан бүрээрХянуулахад бэлэн
  3. Та · ChatGPT доторБанкны хуулгыг оруулаад гүйлгээнүүдийг тулга.
    Entry дээрТулгалтын үр дүн, зөрүүний жагсаалтШалгахад бэлэн
  4. Та · Claude доторОрлого, зардлыг өнгөрсөн сартай харьцуулж тайлбарла.
    Entry дээрОрлогын тайлангийн тоймТойм бэлэн

Ажиллах зарчмыг харуулсан жишээ · Бодит бүртгэл үүсгэхгүй.

Нэг систем. Бүртгэлийн бүх модуль.

Журнал, цалин, НӨАТ, үндсэн хөрөнгө, борлуулалтын цэгийн бүртгэл нэг системд ажиллана — тусдаа програм, нэмэлт Excel файл хэрэггүй. Сарын хаалтыг алхамчилсан дарааллаар хийж дуусгана.

Модуль бүрийн дэлгэрэнгүй →

Ерөнхий журнал
Ноорог → батлах урсгал, тэнцлийн хяналт, валют (Монголбанкны албан ханш), хяналтын дансны хамгаалалт.
Мөнгөн хөрөнгө
Касс, банк, банкны хуулгын импорт ба автомат тулгалт, валютын ханшийн түүх.
Авлага, өглөг
Нэхэмжлэх, төлбөр, кредит болон дебит нэхэмжлэл, хүлээгдэж буй зээлийн алдагдлын нөөц (ECL, IFRS 9), найдваргүй авлагын хасалт.
Бараа материал, өртөг
Агуулахын бүртгэл, хөдөлгөөн, тооллого; сарын жигнэсэн дундаж өртөг, өртгийн хуваарилалт.
Хангамж
Худалдан авалтын захиалга (PO), бараа хүлээн авалт, нийлүүлэлтийн нэмэлт өртөг (landed cost), PO хаалт.
Үндсэн хөрөнгө
Хөрөнгийн карт, санхүүгийн (IAS 16) болон татварын элэгдлийг зэрэг тооцох, актлах, дансны бүртгэлээс хасах.
Цалин
Нийт цалингаас гарт олгох дүнг тооцох, тухайн хугацаанд мөрдөх НДШ, ХАОАТ, нэмэгдэл, урьдчилгаа, цалингийн хуудсыг и-мэйлээр илгээх.
НӨАТ
Худалдан авалт / борлуулалтын НӨАТ, сарын тооцооны журнал, тайлан.
Борлуулалтын цэг (POS)
Кассын дэлгэц, ээлжийн бүртгэл, хөнгөлөлт, eBarimt 3.0 автомат баримт, QPay QR төлбөр.
Тайлан, сарын хаалт
Баланс, орлогын тайлан, мөнгөн урсгал, гүйлгээний баланс, e-Balance маягтын тайланг Excel-ээр гаргах; сарын хаалтыг алхамчилсан дарааллаар хийх.

Монголын системүүдтэй холбогдоно.

Борлуулалтын баримтыг eBarimt-д илгээж, QPay-ээр төлбөр хүлээн авч, Монголбанкны албан ханшийг автоматаар татна. Холболт бүрийн одоогийн төлөвийг доор тодорхой харуулав — амлалт биш, бодит төлөв.

СистемҮүрэгТөлөв
eBarimt 3.0Борлуулалтын баримт, нэхэмжлэх автоматаар илгээхАжиллаж байна
eTaxНӨАТ, ХХОАТ, ААНОАТ-ын тайланг ТЕГ-д хадгалах, илгээхАжиллаж байна
Хаан банк, Голомт банкХуулга, үлдэгдлийг API-аар татаж тулгахАжиллаж байна
QPayPOS-д QR төлбөр; багцын төлбөрАжиллаж байна
Бусад банкны хуулгаФайлаар импорт, автомат тулгалтАжиллаж байна
Монголбанкны ханшАлбан ханш автоматаар татахАжиллаж байна
e-BalanceМаягтын санхүүгийн тайлан — ExcelАжиллаж байна
ChatGPT, ClaudeТаны сонгосон AI-аас Entry-г удирдах (MCP)Ажиллаж байна
Худалдаа хөгжлийн банкХуулга API-аар татахУдахгүй
Банкаар төлбөр илгээхЦалин, нийлүүлэгчийн төлбөрУдахгүй
e-Balance шуудСанхүүгийн тайлан шууд илгээхУдахгүй
Нийгмийн даатгалНД-ын тайланУдахгүй

AI тусална. Шийдвэрийг та гаргана.

Санхүүгийн өгөгдөл нарийн хяналт шаарддаг. Тиймээс Entry-ийн ажлын урсгал бүрт эцсийн хяналт, баталгаажуулалт хэрэглэгчид үлдэнэ.

Хяналт, аюулгүй байдал →

  • AI ноорог бэлтгэнэ, та батална

    AI-ийн үүсгэсэн журнал, нэхэмжлэх эхлээд ноорог хэлбэрээр орно. Шууд батлах горимыг асаасан ч таны тогтоосон дүнгийн хязгаараас давсан бичилт, сарын хаалт, цалингийн тооцоо үргэлж таны баталгаажуулалтыг хүлээнэ.

  • Зөвхөн таны зөвшөөрлөөр

    ChatGPT эсвэл Claude таны Entry-д зөвхөн таны нэвтэрч зөвшөөрсөн эрхийн хүрээнд (OAuth) хандана. Холболтыг ChatGPT / Claude-ийн connector тохиргооноос хүссэн үедээ салгаж болно.

  • Байгууллага бүр тусдаа

    Байгууллага бүрийн өгөгдөл тусгаарлагдсан тул нэг байгууллагын хэрэглэгч нөгөө байгууллагын мэдээллийг харахгүй. Гишүүн бүрийн харах, бичих, батлах эрхийг модулиар тохируулна.

Нягтлан бодох бүртгэлийг AI багштайгаа сур.

Entry Academy таны ChatGPT эсвэл Claude-ийг багш болгоно: хичээл, дасгал, шалгалт таны хурдаар. Дасгал бүр шинэ тоотой, хариуг Entry шалгана.

Entry Academy →

  • Бүртгүүлэх

    app.entry.mn-д Entry Academy-гаар бүртгүүлнэ. 24 цаг үнэгүй туршина — програм суулгах, төлбөрийн хэрэгсэл оруулах шаардлагагүй.

  • AI-гаа холбох

    ChatGPT эсвэл Claude-ийг Entry-тэй нэг товчоор холбоно. Та өөрийн AI бүртгэлээр нэвтэрч, зөвшөөрлөө өгнө (OAuth).

  • AI багшаа тохируулах

    Entry-ийн нүүр хуудаснаас багшийн зааврыг хуулж ChatGPT эсвэл Claude-ийн төсөлд буулгана. Зорилгоо хэлбэл — ажилд орох, өөрийн бизнесийн санхүү, шалгалтад бэлдэх — багш тань түүнд тохируулж заана.

  • Сурах, дасгал ажиллах

    Багш хичээлийг хэсэг хэсгээр тайлбарлаж, дасгал өгнө. Та өөрөө бодож хариулна — хариуг Entry шалгаж, буруу бол хаана алдсаныг хэлнэ. Сул сэдвээ давтах хугацаанд нь дахин ажиллана.

Тодорхой үнэ. Үнэгүй туршилт.

Бүртгэлээ бүтнээр хөтлөх бол Entry Accounting, зөвхөн AI-даа мэргэжлийн мэдлэг нэмэх бол «AI нягтлан», нягтлан бодох бүртгэл сурах бол Entry Academy-г сонгоно. Бүгдийг нь үнэгүй туршиж болно.

Багцуудын харьцуулалт →

Entry Accounting

Нэг компанийн нягтлан бодох бүртгэлийг бүтнээр хөтлөх систем.

79,000₮/ хэрэглэгч / сар · Standard
14 хоног үнэгүй

AI нягтлан

Entry-ийн бүртгэлийн системийг ашиглахгүйгээр мэргэжлийн мэдлэгийг өөрийн ChatGPT эсвэл Claude-д холбоно.

29,000₮/ сар
24 цаг үнэгүй

Бүртгүүлээд өөрийн AI-гаа холбон ажиллаж эхлээрэй.

14 хоног үнэгүй турших