Таны ChatGPT эсвэл Claude. Entry-ийн мэргэжлийн мэдлэг.

Холбогдох AI

Entry дотор тусдаа AI сонгох шаардлагагүй — та өөрийн ашигладаг ChatGPT эсвэл Claude-оос Entry-г удирдана. Таны сонгосон AI нягтлан бодох бүртгэл, IFRS, Монголын татвар, цалингийн талаарх Entry-ийн мэдлэгийг ашиглан ажиллана.

ChatGPT эсвэл Claude-ийн төлбөртэй хувилбар (жишээ нь ChatGPT Plus, Claude Pro) шаардлагатай. ChatGPT-д холбохдоо Developer mode-ийг идэвхжүүлнэ.

1.0

Бүртгүүлэх

app.entry.mn-д бүртгүүлж байгууллагаа үүсгэнэ. Бүх боломжийг 14 хоног үнэгүй турших бөгөөд програм суулгах, төлбөрийн хэрэгсэл оруулах шаардлагагүй.

2.0

AI-гаа холбох

«Тохиргоо → AI холболт» хэсгээс ChatGPT эсвэл Claude-ийг нэг товчоор холбоно. Та өөрийн AI бүртгэлээр нэвтэрч, Entry-д олгох эрхээ зөвшөөрнө (OAuth). Холболтыг зөвхөн та удирдана.

Шаардлага

ChatGPT эсвэл Claude-ийн төлбөртэй хувилбар (жишээ нь ChatGPT Plus, Claude Pro) шаардлагатай. ChatGPT-д холбохдоо Developer mode-ийг идэвхжүүлнэ.

3.0

Ажлаа даалгах

ChatGPT эсвэл Claude-д журнал, цалин, НӨАТ, банкны тулгалт, тайлангийн ажлаа монголоор хэлнэ. Таны сонгосон AI Entry-ийн нягтлан бодох бүртгэл, татварын мэдлэгийг ашиглан ажлыг бэлтгэнэ.

  • Журнал, нэхэмжлэх, кассын баримтын ноорог бэлтгэх
  • Банкны хуулга импортлох, тулгалт хийх
  • Цалин, НДШ, ХАОАТ бодох
  • НӨАТ-ын тайлан, тооцоо гаргах
  • Баланс, орлогын тайлан, мөнгөн урсгалыг тайлбарлах
  • Сарын хаалтын шалгах жагсаалт үүсгэх
  • Хуучин датаг Excel-ээс оруулах, нээлтийн үлдэгдэл тохируулах
  • IFRS, татвар, цалинтай холбоотой асуултад эх сурвалжтай хариулах
4.0

Шалгаж батлах

AI-ийн бэлтгэсэн бичилт эхлээд ноорог хэлбэрээр орно. Та Entry дээр шалгаж, шаардлагатай бол засварлаад батална. Таны тогтоосон дүнгийн хязгаараас давсан бичилт, сарын хаалт, цалингийн тооцоо үргэлж баталгаажуулалт хүлээнэ.

Зөвхөн мэргэжлийн мэдлэг хэрэгтэй бол.

«AI нягтлан» багц нь бүртгэлийн систем дагалдуулахгүйгээр Entry-ийн мэргэжлийн мэдлэгийг таны ChatGPT эсвэл Claude-д холбоно. Өөр програм ашигладаг, эсвэл зөвхөн нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөгөө авахыг хүссэн хэрэглэгчдэд тохирно.

AI нягтлан

24 цаг үнэгүй
29,000₮/ сар

Entry-ийн бүртгэлийн системийг ашиглахгүйгээр мэргэжлийн мэдлэгийг өөрийн ChatGPT эсвэл Claude-д холбоно.

  • IFRS, Монголын татвар, цалингийн мэдлэг
  • Нягтлан бодох бүртгэлийн ажлын урсгал
  • Асуулт бүрт эх сурвалжийн ишлэл
  • Юу ч суулгахгүй, татахгүй
  • — Бүртгэлийн модуль болон санхүүгийн тайлангийн систем багтахгүй

Entry Accounting-ийн хэрэглэгчдэд үнэгүй дагалдана.

AI нягтлан авах

Бүртгүүлээд «Тохиргоо → AI холболт» хэсгээс нэг товчоор холбоорой.

14 хоног үнэгүй турших