Тодорхой үнэ. Үнэгүй туршилт.

Багцын төлбөрийг хэрэглэгчийн тоо, ашиглах хугацаагаар тооцно. Төлбөрийн хэрэгсэл оруулахгүйгээр туршиж эхлэх бөгөөд туршилт дууссан ч таны өгөгдөл устахгүй.

Standard

14 хоног үнэгүй
79,000₮/ хэрэглэгч / сар

Нэг компанийн нягтлан бодох бүртгэлийг бүтнээр хөтлөх систем.

Хэнд зориулсан: Аж ахуйн нэгж, байгууллага, нягтлан бодогч

  • Бүх модуль: журнал, авлага / өглөг, касс, банк, бараа материал, цалин, НӨАТ, үндсэн хөрөнгө
  • POS, eBarimt 3.0, QPay
  • Санхүүгийн тайлан, сарын хаалт, аудитын мөр
  • ChatGPT / Claude холболт (MCP)
  • «AI нягтлан» мэдлэгийн сан дагалдана
14 хоног үнэгүй турших

Platform

14 хоног үнэгүй
149,000₮/ хэрэглэгч / сар

Standard-ийн бүх боломж, олон компанийн удирдлага, гадаад системтэй холбох API.

Хэнд зориулсан: Групп компани, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээний байгууллага

  • Standard-ийн бүх боломж
  • 10 хүртэл компанийг нэг орчноос удирдах
  • REST API v1 — гадаад системийн холболт
14 хоног үнэгүй турших

AI нягтлан

24 цаг үнэгүй
29,000₮/ сар

Entry-ийн бүртгэлийн системийг ашиглахгүйгээр мэргэжлийн мэдлэгийг өөрийн ChatGPT эсвэл Claude-д холбоно.

Хэнд зориулсан: Өөр програм хэрэглэдэг, эсвэл зөвхөн мэргэжлийн зөвлөгөө, мэдлэг хэрэгтэй мэргэжилтэн

  • IFRS, Монголын татвар, цалингийн мэдлэг
  • Нягтлан бодох бүртгэлийн ажлын урсгал
  • Асуулт бүрт эх сурвалжийн ишлэл
  • Юу ч суулгахгүй, татахгүй
  • — Бүртгэлийн модуль болон санхүүгийн тайлангийн систем багтахгүй
AI нягтлан авах

Харьцуулалт

ChatGPT эсвэл Claude-ийн төлбөртэй хувилбар (жишээ нь ChatGPT Plus, Claude Pro) шаардлагатай. ChatGPT-д холбохдоо Developer mode-ийг идэвхжүүлнэ.

БоломжStandardPlatformAI нягтлан
Компанийн тоо110 хүртэл—
Нягтлан бодох бүртгэлийн бүх модуль✓✓—
POS, eBarimt 3.0, QPay✓✓—
Санхүүгийн тайлан, сарын хаалт✓✓—
ChatGPT / Claude холболт (MCP)✓✓✓
Мэдлэгийн сан — IFRS, татвар, цалин✓✓✓
REST API v1—✓—
Үнэгүй туршилт14 хоног14 хоног24 цаг
Үнэ79,000₮ / хэрэглэгч / сар149,000₮ / хэрэглэгч / сар29,000₮ / сар

Төлбөр ба өгөгдөл

  • Төлбөрийг системийн «Тохиргоо → Багц» хэсгээс QPay-ээр 1, 3, 6, 12 сараар урьдчилан төлнө.

  • Туршилтын хугацаа дууссан эсвэл төлбөр хоцорсон ч таны өгөгдөл устахгүй. Унших, тайлан гаргах, Excel-ээр экспортлох боломж нээлттэй хэвээр байна.

  • 10-аас олон компани хөтлөх бол Enterprise багцын нөхцөлийг Entry багтай холбогдон тохиролцоно.

  • Нэмэлт асуулт байвал түгээмэл асуулт хэсгээс харах эсвэл бидэнтэй холбогдоорой.