Эрх зүйн баримт
Нууцлалын бодлого
Энэхүү бодлого нь Гарааны Хос Хас Технологи ХХК-ийн үзүүлдэг Entry Accounting (entry.mn, app.entry.mn — цаашид «Entry», «бид») таны ямар мэдээллийг цуглуулж, юунд ашиглаж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана. Бид Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.
- Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл таных. Бид үүнийг зөвхөн танд үйлчилгээ үзүүлэхэд ашиглана.
- Таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй.
- Мэдээллээ харах, засах, экспортлох, бүрэн устгуулах эрх танд бий.
Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэл: нэр, и-мэйл хаяг, байгууллагын нэр, нууц үг. Нууц үгийг зөвхөн нэг чиглэлтэй шифрлэлтээр (bcrypt) хадгалдаг тул бид таны нууц үгийг харах боломжгүй.
- Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл: таны оруулсан журнал, харилцагч, бараа, ажилтан, цалин, баримт зэрэг мэдээлэл. Энэ өгөгдөл таных бөгөөд бид үүнийг зөвхөн танд үйлчилгээ үзүүлэхэд ашиглана.
- entry.mn-ийн чат: таны бичсэн нэр, мессеж, «Хувийн асуулт»-д сайн дураар үлдээсэн утас, и-мэйл. IP хаягийг зөвхөн нэг чиглэлтэй хэш хэлбэрээр (spam, халдлагаас хамгаалах зорилгоор) хадгална. Нийтийн өрөөнд бичсэн утас, и-мэйл зэрэг хувийн мэдээлэл автоматаар нуугдана.
- Төлбөр: захиалгын төлбөрийг QPay-ээр төлнө. Бид таны банкны карт, дансны нууц мэдээллийг хадгалдаггүй.
- Сайтын хандалт: хуудас үзсэн тоо, хаанаас орж ирсэн зэрэг нэр нь үл мэдэгдэх статистик (cookie ашигладаггүй).
Мэдээллийг ашиглах зорилго
- Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх, таны хүсэлтийг гүйцэтгэх;
- Бүртгэл баталгаажуулах, нууц үг сэргээх, системийн мэдэгдэл илгээх;
- Асуултад хариулах, дэмжлэг үзүүлэх;
- Үйлчилгээний аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангах, сайжруулах.
Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй.
ChatGPT, Claude-тай холбох
Та өөрийн ChatGPT эсвэл Claude-ийг Entry-тэй холбоход тэдгээр нь зөвхөн таны нэвтэрч зөвшөөрсөн эрхийн хүрээнд (OAuth) таны Entry дахь өгөгдөлд хандана. Холболтын нууц түлхүүрийг бид зөвхөн хэш хэлбэрээр хадгална. AI-ийн боловсруулсан бичилт анхдагчаар ноорог болж орох ба та шалгаж баталгаажуулна. Холболтыг ChatGPT / Claude-ийн connector тохиргооноос хэзээ ч салгах боломжтой. Таны AI-тай хийсэн ярианд тухайн AI үйлчилгээ үзүүлэгчийн (OpenAI, Anthropic) нууцлалын бодлого хамаарна.
Гуравдагч талын үйлчилгээ
Үйлчилгээ үзүүлэхэд дараах гүйцэтгэгчдийг ашигладаг бөгөөд тэдэнд зөвхөн шаардлагатай мэдээллийг дамжуулна:
- Railway — сервер, мэдээллийн сан (Сингапур дахь дата төв);
- Telegram — чатын мессежийг Entry багт хүргэх;
- Cloudflare — робот, spam-аас хамгаалах шалгалт (Turnstile), сайтын хандалтын статистик;
- Resend — системийн и-мэйл (баталгаажуулалт, мэдэгдэл) илгээх;
- QPay — захиалгын төлбөр хүлээн авах;
- eBarimt — таны борлуулалтын баримтыг хуулийн дагуу илгээх (та POS ашигласан үед).
Хадгалалт, хамгаалалт
- Байгууллага бүрийн өгөгдөл тусгаарлагдсан тул нэг байгууллагын хэрэглэгч нөгөөгийнхийг харахгүй;
- Холболт шифрлэгдсэн (HTTPS), нууц үг, холболтын түлхүүр зөвхөн хэш хэлбэрээр хадгалагдана;
- Хэн, хэзээ, юу өөрчилснийг аудитын мөрөөр бүртгэнэ;
- Туршилтын хугацаа дууссан эсвэл төлбөр хоцорсон ч таны өгөгдөл устахгүй. Унших, тайлан гаргах, экспортлох боломжтой хэвээр байна.
Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, засах, Excel-ээр экспортлох, мөн бүртгэлээ болон байгууллагын өгөгдлөө бүрэн устгуулахыг хүсэх эрхтэй. Хүсэлтээ entry.mn-ийн чатын «Хувийн асуулт»-аар илгээнэ үү. Хуулиар хадгалах үүрэгтэй мэдээллээс бусдыг бид боломжит богино хугацаанд устгана.
Өөрчлөлт
Энэхүү бодлогыг шинэчлэх тохиолдолд энэ хуудсанд нийтэлж, чухал өөрчлөлтийг бүртгэлтэй хэрэглэгчдэд и-мэйлээр мэдэгдэнэ.
Үйлчилгээ үзүүлэгч
- Хуулийн этгээд
- Гарааны Хос Хас Технологи ХХК
- Регистрийн дугаар
- 6596177
- Хаяг
- Улаанбаатар хот, MN Tower, 1107 тоот
- Холбоо барих
- entry.mn-ийн чатын «Хувийн асуулт» — зөвхөн Entry баг харна.