Түгээмэл асуулт
Хариулт олдохгүй бол чатаар бидэнтэй холбогдоорой — Entry баг хариулна.
Бүтээгдэхүүн
Entry Accounting гэж юу вэ?
Монголын бүхий л байгууллагад зориулсан нягтлан бодох бүртгэлийн вэб систем. Та өөрийн ChatGPT эсвэл Claude-д ажлаа хэлэхэд AI бүртгэл, тооцоо, тайланг Entry дээр бэлтгэнэ; бэлтгэсэн үр дүнг та шалгаж баталгаажуулна. Журнал, авлага / өглөг, бараа материал, цалин, НӨАТ, үндсэн хөрөнгө, POS, eBarimt, QPay нэг дор ажиллана.
«AI нягтлан» багц юугаар ялгаатай вэ?
«AI нягтлан» нь бүртгэлийн програм биш. Энэ багц Entry-ийн нягтлан бодох бүртгэл, IFRS, Монголын татвар, цалингийн мэргэжлийн мэдлэгийг таны ChatGPT эсвэл Claude-д холбоно. Бүртгэлийн модуль болон санхүүгийн тайлангийн систем багтахгүй. Entry Accounting-ийн хэрэглэгчдэд үнэгүй дагалдана.
Хуучин програм, Excel-ээс шилжиж болох уу?
Болно. Данс, харилцагч, бараа, ажилтан, үндсэн хөрөнгө, нээлтийн үлдэгдлээ Excel загвараар эсвэл AI-ийн тусламжтай оруулна. Томоохон байгууллагын шилжилтэд Entry баг дэмжлэг үзүүлнэ.
Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээний байгууллага олон компанийг нэг дор хөтөлж болох уу?
Болно. Platform багцаар 10 хүртэл компанийг нэг орчноос удирдана. Түүнээс олон компанитай бол Enterprise багцын нөхцөлийг Entry багтай тохиролцоно.
eTax, e-Balance руу шууд илгээх үү?
e-Balance-ийн маягтын санхүүгийн тайланг одоохондоо Excel-ээр гаргана. eTax болон e-Balance руу шууд илгээх холболт удахгүй нэмэгдэнэ. Харин eBarimt, QPay одоо бүрэн ажиллаж байна.
AI холболт
ChatGPT, Claude-ийн үнэгүй хувилбараар холбогдох уу?
Үгүй. ChatGPT эсвэл Claude-ийн төлбөртэй хувилбар (жишээ нь ChatGPT Plus, Claude Pro) шаардлагатай. ChatGPT-д холбохдоо Developer mode-ийг идэвхжүүлнэ. Бүртгүүлсний дараа «Тохиргоо → AI холболт» хэсэгт алхамчилсан заавар харагдана.
AI буруу бичилт хийвэл яах вэ?
AI-ийн үүсгэсэн журнал, нэхэмжлэх эхлээд ноорог хэлбэрээр орно. Та түүнийг шалгаж, шаардлагатай бол засаад баталгаажуулна. Шууд батлах горимыг асаасан ч таны тогтоосон дүнгийн хязгаараас давсан бичилт, сарын хаалт, цалингийн тооцоо үргэлж баталгаажуулалт хүлээнэ.
Entry дотор тусдаа AI үйлчилгээ ажилладаг уу?
Үгүй. Та өөрийн ашигладаг ChatGPT эсвэл Claude-ийг Entry-тэй MCP холболтоор холбоно. Entry-ийн сервер ямар нэгэн AI-ийн API руу өөрөө ханддаггүй тул AI-тай хийсэн ярианд тухайн үйлчилгээ үзүүлэгчийн (OpenAI, Anthropic) нөхцөл хамаарна.
Үнэ, төлбөр
Үнэ хэд вэ?
Standard багц 79,000₮ / хэрэглэгч / сар — нэг компанийн бүх модуль. Platform багц 149,000₮ / хэрэглэгч / сар — 10 хүртэл компани, REST API. Зөвхөн мэдлэгийн сангийн «AI нягтлан» багц 29,000₮ / сар. Бүтэн системийг 14 хоног, «AI нягтлан»-г 24 цаг үнэгүй туршина.
Туршилт дуусахад өгөгдөл маань устах уу?
Үгүй. Туршилтын хугацаа дууссан эсвэл төлбөр хоцорсон ч таны өгөгдөл устахгүй хадгалагдана. Унших, тайлан гаргах, Excel-ээр экспортлох боломж нээлттэй хэвээр. Төлбөрийг системээс QPay-ээр 1, 3, 6, 12 сараар урьдчилан төлнө.
Аюулгүй байдал
Миний өгөгдөл хаана хадгалагдах вэ, аюулгүй юу?
Сервер, мэдээллийн сан Сингапур дахь дата төвд (Railway) байрлана. Байгууллага бүрийн өгөгдөл тусгаарлагдсан, мэдээлэл шифрлэгдсэн холболтоор дамждаг, нууц үг зөвхөн хэш хэлбэрээр хадгалагддаг. Хэн, хэзээ, ямар үйлдэл хийснийг аудитын мөрөнд бүртгэнэ. ChatGPT эсвэл Claude зөвхөн таны зөвшөөрсөн эрхийн хүрээнд хандана.
Бүртгэлээ, өгөгдлөө устгуулж болох уу?
Болно. Та мэдээллээ харах, засах, Excel-ээр экспортлох, бүртгэл болон байгууллагынхаа өгөгдлийг бүрэн устгуулах эрхтэй. Хүсэлтээ чатын «Хувийн асуулт» хэсгээр илгээгээрэй.
Өөрөө туршиж үзэх нь хамгийн хурдан хариулт.
14 хоног үнэгүй турших