Бүртгэлийн бүх модуль. Нэг систем.

Ерөнхий журнал, цалин, НӨАТ, үндсэн хөрөнгө, борлуулалтын цэгийн бүртгэл нэг системд ажиллана. Хэрэглэгч бүрийн эрхийг модулиар тохируулж, үйлдэл бүрийг аудитын мөрөнд хадгална.

Entry Accounting-ийн хяналтын самбар: касс, банкны үлдэгдэл, авлага, өглөг, тайлангийн товчлолEntry Accounting-ийн хяналтын самбар: касс, банкны үлдэгдэл, авлага, өглөг, тайлангийн товчлол
Хяналтын самбар — өнөөдрийн үлдэгдэл, авлага / өглөг, анхаарах зүйлс нэг дор (демо компани).

Модулиуд

Монголын нягтлан бодох бүртгэлийн стандарт (8 оронтой дансны код), IFRS болон татварын шаардлагыг дэмжихээр тохируулсан. Дансны дугаар, татварын хувийг байгууллагынхаа хэрэгцээнд тохируулан өөрчилнө.

Ерөнхий журнал
Ноорог → батлах урсгал, тэнцлийн хяналт, валют (Монголбанкны албан ханш), хяналтын дансны хамгаалалт.
Мөнгөн хөрөнгө
Касс, банк, банкны хуулгын импорт ба автомат тулгалт, валютын ханшийн түүх.
Авлага, өглөг
Нэхэмжлэх, төлбөр, кредит болон дебит нэхэмжлэл, хүлээгдэж буй зээлийн алдагдлын нөөц (ECL, IFRS 9), найдваргүй авлагын хасалт.
Бараа материал, өртөг
Агуулахын бүртгэл, хөдөлгөөн, тооллого; сарын жигнэсэн дундаж өртөг, өртгийн хуваарилалт.
Хангамж
Худалдан авалтын захиалга (PO), бараа хүлээн авалт, нийлүүлэлтийн нэмэлт өртөг (landed cost), PO хаалт.
Үндсэн хөрөнгө
Хөрөнгийн карт, санхүүгийн (IAS 16) болон татварын элэгдлийг зэрэг тооцох, актлах, дансны бүртгэлээс хасах.
Цалин
Нийт цалингаас гарт олгох дүнг тооцох, тухайн хугацаанд мөрдөх НДШ, ХАОАТ, нэмэгдэл, урьдчилгаа, цалингийн хуудсыг и-мэйлээр илгээх.
НӨАТ
Худалдан авалт / борлуулалтын НӨАТ, сарын тооцооны журнал, тайлан.
Борлуулалтын цэг (POS)
Кассын дэлгэц, ээлжийн бүртгэл, хөнгөлөлт, eBarimt 3.0 автомат баримт, QPay QR төлбөр.
Тайлан, сарын хаалт
Баланс, орлогын тайлан, мөнгөн урсгал, гүйлгээний баланс, e-Balance маягтын тайланг Excel-ээр гаргах; сарын хаалтыг алхамчилсан дарааллаар хийх.
Хяналт
Гишүүний эрхийг модулиар тохируулах (харах / бичих / батлах), аудитын мөр, апп, и-мэйл болон Telegram мэдэгдэл.
Холболт
ChatGPT / Claude (MCP), REST API v1 (Platform багцад), Excel импорт / экспорт.

Танилцуулга видео

ChatGPT-д нэг өгүүлбэр хэлэхэд Entry дээр нэхэмжлэх үүсч, бүртгэгдэж, харилцагчид мэйлээр очих хүртэлх урсгалыг 1 минутад харуулна.

Entry Accounting — AI-аар удирдах, 01:00.

Холболтууд

Одоо ажиллаж байгаа болон удахгүй нэмэгдэх холболтууд — бодит төлөвөөр.

СистемҮүрэгТөлөв
eBarimt 3.0Борлуулалтын баримт автоматаар илгээхАжиллаж байна
QPayPOS-д QR төлбөр; багцын төлбөрАжиллаж байна
Банкны хуулгаФайлаар импорт, автомат тулгалтАжиллаж байна
Монголбанкны ханшАлбан ханш автоматаар татахАжиллаж байна
e-BalanceМаягтын санхүүгийн тайлан — ExcelАжиллаж байна
ChatGPT, ClaudeТаны сонгосон AI-аас Entry-г удирдах (MCP)Ажиллаж байна
eTaxТатварын тайлан шууд илгээхУдахгүй
e-Balance шуудСанхүүгийн тайлан шууд илгээхУдахгүй
Нийгмийн даатгалНД-ын тайланУдахгүй
Банкны шууд холболтХуулга автоматаарУдахгүй

Бүх модулийг 14 хоног үнэгүй туршаарай. Програм суулгах шаардлагагүй.

14 хоног үнэгүй турших