Эрх зүйн баримт
Үйлчилгээний нөхцөл
Entry Accounting (entry.mn, app.entry.mn — цаашид «Entry», «бид») нь Гарааны Хос Хас Технологи ХХК-ийн үзүүлдэг байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх вэб систем болон «AI нягтлан» мэдлэгийн сангийн үйлчилгээ юм. Бүртгүүлж, ашигласнаар та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрнө.
- Бүтэн системийг 14 хоног, «AI нягтлан» багцыг 24 цаг үнэгүй туршина.
- Туршилт дууссан эсвэл төлбөр хоцорсон ч өгөгдөл тань устахгүй.
- AI бичилтийг бэлтгэнэ. Эцсийн шийдвэр, тайлангийн үнэн зөвийг байгууллага хариуцна.
Бүртгэл
- Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв оруулж, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүргийг та хүлээнэ;
- Байгууллагын эзэн нь гишүүдээ урьж, эрхийг нь тохируулна. Гишүүдийн үйлдэл аудитын мөрөнд бүртгэгдэнэ.
Туршилт ба төлбөр
- Бүтэн системийг бүртгүүлснээс хойш 14 хоног, «AI нягтлан» багцыг 24 цаг үнэгүй туршина;
- Багцын үнэ, боломжийг «Үнэ» хуудсанд нийтэлнэ. Төлбөрийг системийн «Тохиргоо → Багц» хэсгээс QPay-ээр 1, 3, 6, 12 сараар урьдчилан төлнө;
- Үнэ өөрчлөгдвөл өмнө нь төлсөн хугацаанд хамаарахгүй. Шинэ үнийг дараагийн төлбөрөөс эхлэн мөрдөнө.
Таны өгөгдөл
- Систем дэх нягтлан бодох бүртгэлийн өгөгдлийн эзэн нь та (таны байгууллага) юм;
- Туршилт дууссан эсвэл төлбөр хоцорсон үед шинэ бичилт хязгаарлагдаж болох ч өгөгдөл устахгүй. Унших, тайлан гаргах, экспортлох боломжтой хэвээр үлдэнэ;
- Өгөгдлийг хэрхэн хамгаалдаг талаар Нууцлалын бодлого-оос үзнэ үү.
AI ашиглалт ба хариуцлага
- ChatGPT, Claude-тай холбох боломж нь тэдгээрийн өөрийн (ихэвчлэн төлбөртэй) бүртгэлийг шаардана. Тэдний үйлчилгээнд тухайн компанийн нөхцөл хамаарна;
- AI-ийн бэлтгэсэн бичилт, тооцоо, тайлан нь туслах хэрэгсэл юм. Эцсийн шийдвэр, санхүүгийн тайлан болон татварын тайлагналын үнэн зөвийг хэрэглэгч (байгууллага) хариуцна. Бичилтийг батлахаас өмнө шалгана уу;
- «AI нягтлан» болон entry.mn-ийн «AI туслах»-ын хариулт нь ерөнхий мэдээлэл бөгөөд мэргэжлийн хуулийн, татварын зөвлөгөөг орлохгүй.
Хориглох зүйл
- Системийн аюулгүй байдлыг зөрчих, бусдын бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдох;
- Хууль бус үйл ажиллагаанд, эсвэл бусдын эрхийг зөрчих зорилгоор ашиглах;
- Үйлчилгээг хэт ачаалах, автомат хэрэгслээр зүй бусаар ашиглах.
Эдгээрийг зөрчсөн тохиолдолд бид бүртгэлийг түр хаах эрхтэй.
Үйлчилгээний тасралтгүй байдал
Бид үйлчилгээг тасралтгүй, найдвартай ажиллуулахыг зорино. Төлөвлөгөөт засвар, гуравдагч талын (eBarimt, QPay, ChatGPT, Claude г.м.) доголдлоос шалтгаалсан түр саатал гарч болно.
Нөхцөлийн өөрчлөлт
Нөхцөлийг шинэчлэх тохиолдолд энэ хуудсанд нийтэлж, чухал өөрчлөлтийг бүртгэлтэй хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэнэ. Өөрчлөлтийн дараа үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.
Үйлчилгээ үзүүлэгч
- Хуулийн этгээд
- Гарааны Хос Хас Технологи ХХК
- Регистрийн дугаар
- 6596177
- Хаяг
- Улаанбаатар хот, MN Tower, 1107 тоот
- Холбоо барих
- entry.mn-ийн чатын «Хувийн асуулт» — зөвхөн Entry баг харна.